5-р сарын 03-ны 16.51 цагт
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 03-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс Аймгийн онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар 16:51 цагт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгджээ.
5-р сарын 03-ны 16.58 цагт
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 33 км-т орших Хороо багийн Адуун гэдэг газар 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.
5-р сарын 03-ны 22.11 цагт
Ханх сумын төвөөс баруун урагш 44 км-т орших Хороо багийн Хачим гэдэг газар 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 22:21 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл нутгийн иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдэгдсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
АДМИН








Нийгэм






