Dark Light
Нийгэм | 2021-05-04

Шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурсны улмаас 5 иргэн бэртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар Шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 03 өдрийн 20:43 цагт Аймгийн онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан 1 давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэнийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган  Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан.

Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн бөгөөд тавдугаар сарын 04-ний өдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллах юм.

Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоо хийгдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10