Dark Light
Нийгэм | 2021-05-04

"Цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүймаргалдаж байгаа иргэний бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд шуугиан үүсэгсэн билээ. Тэгвэл тухайн иргэнд цагдаагийн байгууллагаас торгууль ногдуулсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрээр: "Энэ удаагийн хөл хорионы үеэр иргэд цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг маш сайн биелүүлж байгаа. Гэхдээ мэр сэр цагдаагийн алба хаагчдын тавьж буй шаардлагыг эсэргүүцэж байгаа тохиолдол бүртгэгдэж байна. Тодруулбал, тавдугаар сарын нэгний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч дэглэм зөрчиж байсан иргэд шаардлага тавихад эсэргүүцсэн. Үүнийг олон нийтийн цахим сүлжээгээр харсан байх.  Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.2-т  /Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн/ заасны дагуу 250,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Мөн он гарсаар хүн усанд унаж нас барсан хэргүүд их бүртгэгдэж байна. Шар усны үер болж болзошгүй учир гол усруу явахдаа иргэд маань анхаарал болгоомжтой байх хэрэгтэй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00