УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Спутник ойрхон ирэхгүй нь. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой.
Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн вакцинд хамрагдсанаас Улаанбаатард 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа.
1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан.
Улаанбаатард өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа.
Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу!
5 сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.
Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс" гэжээ.
АДМИН








Нийгэм






