Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 5-ны өдрийн 04:52 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 05:00 цагт Аймгийн Онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
АДМИН








Нийгэм






