Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Сэлэнгэ гол” гэдэг газар “Сэлэнгэ” мөрний арал дээр иргэн Э-ийн гэр /3 хүнтэй/ усанд автах гэж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 4-ний өдрийн 20:34 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 170 км замыг туулан тавдугаар сарын 5-ны өдрийн 01:32 цагт очиход тус сумын харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, Т /38 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/-ийн гэр “Сэлэнгэ” мөрний арал дээр байгаа бөгөөд, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг тавдугаар сарын 5-ны өдрийн 01:55 цагт түр зогсоожээ.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
АДМИН








Нийгэм






