Dark Light
Нийгэм | 2021-05-05

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 128 680 буюу 54.6 хувь нь, хоёрдугаар тунгаар 532 817 хүн буюу 25.8 хувийг дархлаажуулаад байна.

Манай улс 2 сая 60 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. ЭМЯ-ны мэдээлснээр, нийслэлийн иргэдийн 84.6 хувь буюу 806 743 хүн вакцины эхний тунд хамрагджээ.

Тэдгээрээс 427 038 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Харин хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунг 321 937 хүн хийлгэсэн бол, 105 779 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.

Одоогийн байдлаар зорилтот бүлэг болох 56 мянган эрүүл мэндийн ажилтнуудын 99 хувь нь эхний тунгаа тариулж, 71 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна. Мөн халдварын эрсдэл өндөр настангуудыг дархлаажуулж, 50-иас дээш насны 558 мянган хүний 35 хувь нь эхний тунгаа, 7.2 хувь нь хоёр дахь тунгаа тариулаад байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10