Dark Light
Нийгэм | 2021-05-05

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэддээ амин дэм авах 50 мянган төгрөг олгохоор боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан,  Шадар сайд С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан: "Дэлхийн олон улс орон вакцины хомсдолд ороод байна. Харин манай орны хувьд иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.

Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна.

Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10