Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаас гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа.
Эрүүл Мэндийн сайд С.Энхболд : "Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдсан Эрүүл Мэндийн Яам, Сангийн Сайдын баталсан журмыг танилцуулахад бэлэн боллоо. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг, гүйцэтгэл үр дүн чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж эхлээд байгаа. Энэ гүйцэтгэлийн санхүүжилтын хүрээнд коронавируст халдварын эсрэг Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийн журмыг Сангийн сайд, Эрүүл мэндийн яам хамтран гаргалаа. Үүнд : Ковид-19 халдварыг илрүүлэн, оношлох, сорьц авсан мөн дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрээр оношлогдон гэрээсээ тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






