Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намуудын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа өглөө. Энэ үеэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Н.Алтанхуяг болон С.Эрдэнийн материалыг СЕХ хүлээн авахаас татгалзсан. Энэ асуудлыг Сонгуулийн Ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр : "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам эвсэл тус бүр өнөөдөр СЕХ-нд холбогдох баримт бичгийг хүлээлгэж өгөх ёстой. Одоогийн байдлаар МАН-ын нэр дэвшигч, Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад байна.
Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам эвсэл тус бүр зөвхөн нэг хүнийг дэвшүүлэх ёстой. Мэдээж СЕХ-ноос иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлэх, эрхээ эдлүүлэх тал дээр анхаарч ажиллана. АН-аас СЕХ-нд хоёр мөрийн хөтөлбөр оруулж ирлээ.
Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан намд хүндэтгэлтэй хандах ёстой. Сонгогчдын эрхийн хүндэлж нэг намаас нэг хүний материалыг хүлээж авна гэсэн шаардлагыг СЕХ тавьсан. Тиймээс энэ удаад хүлээн аваагүй. Зөвхөн өнөөдрийн дотор материал хүлээж авна. Дотоод асуудлаа шийдвэрлэж 18 цагаас хойш материалаа өгөх хэрэгтэй. Хэрэв шийдвэрлэхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын тодорхойлолт, лавлагааг үндэслэж нэг хүний материалыг авна" гэлээ.
АДМИН








Нийгэм






