Увс аймагт вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн цагдаа залуу нас барсан гэх мэдээлэл байна. Өнөөдөр задлан шинжилгээ хийх ба зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар вакцины хоёр дахь тунгаа хийлгээгүй бол ажлаас хална гэсэн дарамт байсан гэв.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Вакцины 2 тундаа хамрагдахгүй бол ажлаас хална гэж тийм зүйл байхгүй. Задлан шинжилгээний хариу гарахаас өмнө амиа алдсан шалтгааныг хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж байна" гэсэн хариултыг өглөө.
АДМИН








Нийгэм






