Dark Light
Нийгэм | 2021-05-05

СӨХ-гүй байрны оршин суугчид орц, орчноо ариутгах боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ДЭМБ-аас цар тахлын үед ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийх шаардлагатайг зөвлөж байгаа. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн нар Баянгол дүүргийн байшин хороолол бүхий 22 хороонд 122 ширхэг автомакс буюу ариутгалын бодис шүршигч, мананцар үүсгэгчийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус дүүргийн хэмжээнд СӨХ-гүй 310 байрыг өдөр бүр ариутгах, халдваргүйжүүлэх боломжтой болж байна. Эдгээр байранд 4200 орчим өрх амьдардаг. СӨХ-гүй учраас цар тахлын энэ үед халдваргүйтгэл, ариутгалыг тогтмол хийж чаддаггүй байжээ.

Тус хорооны 28 дугаар байрны оршин суугч Д.Ганболд “Манай хорооны СӨХ-гүй байрнууд 10-15 жилийн өмнө ашиглалтад орсон. СӨХ-гүй учраас олон асуудал тулгардаг. Хорооноос хуваарийн дагуу ариутгал хийдэг ч хогоо хаяж, дэлгүүр орохдоо гадаах орчноосоо халдвар авах эрсдэл их байна. Харин одоо бид өөрсдөө өдөр бүр ариутгал хийх боломжтой боллоо” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10