Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд иргэдийг хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэжээ.
Энэ хугацаанд зөвхөн буяны ажил /буяны ажлын түр журам баримтлах/ болон эрүүл мэндийн маягтаар гарсан иргэд нэвтэрнэ. /"Дархан сум Хүсэлт авах" фэйсбүүк хаягаар холбогдох бичиг баримт мэдээллээ явуулах 7037-1313/
2 тунгаа хийлгээд 14 хоног болсон Дархан сумын үндсэн харьяалалтай иргэдийг шинжилгээ хамаарахгүй, гэрийн тусгаарлалтад байлгахгүй нэвтрүүлнэ.
Улаанбаатар хотод болон бусад аймгууд руу зорчих хөдөлгөөнд оролцох иргэдийг нийслэл болон аймгийн онцгой комисстой зөвшилцсний үндсэнд 1 удаа гаргана хэмээн Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
АДМИН








Нийгэм





