Dark Light
Нийгэм | 2021-05-05

Хөвсгөл аймгийн Галт суманд 20 настай иргэн гэрээсээ гараад сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 227 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т орших Зүрх багийн нутагт тавдугаар сарын  4-ний  09:00 цагийн орчимд 20 настай эрэгтэй Г гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:35 цагт хүлээн авчээ.

Мэдээллийн  дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэнийг тус багийн төв, багийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т “Бор бургасны-Ам” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон бөгөөд тавдугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00