Dark Light
Нийгэм | 2021-05-05

О.Цогтгэрэл: Ардчилсан намын 13 гишүүд өлсгөлөн зарлаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж АН дотрох маргаантай асуудлаа эцэслэн шийдвэрлэж өнөөдөр 18.00 цагаас хойш материалаа хүргүүлэх тухай  хариуг өгсөн. 

Тэгвэл АН-ын дарга, удирдлагууд энэхүү асуудлаар хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын гишүүд хүлээцтэй хандаж ирсэн. УИХ-д 13 суудалтай намын материалыг авна, авахгүй гэдэг нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Бид тэмцлийн дараагийн шатанд шилжиж байна. УИХ-д суудалтай 13 гишүүн өлсгөлөн зарлана. Төрийн үйл ажиллагаа эрх баригч намын гарт орсон нь тодорхой харагдаж байна. 200 гаруй мянган гишүүдтэй АН-ыг хүлээж аваагүйд харамсаж байна" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19