Dark Light
Нийгэм | 2021-05-05

ЭМДЕГ: Коронавируст халдвартай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл ирүүлэх тухай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 сарын 28-ны өдрийн А/257 тоот тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлийг баталсан. Уг тушаалын нэг, хоёр, гуравдугаар хавсралтуудад заасан эмнэлгүүд Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг дараах байдлаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт илгээнэ. 

            Дээрх ажиллагааны явцад эмнэлгийн баримт бичиг “Өвчний түүх”-ийг татан авах шаардлагатай байгаа ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тусгайлан гаргасан хүснэгтээр мэдээллийг  авах юм. 

            Эмнэлгүүдээс 4 дүгээр сарын тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн 23.59 цаг бөгөөд цаашид сар бүрийн 05-ны өдрийн 23.59 цагийн дотор өмнөх сарын нэхэмжлэлийг хүлээн авах юм байна.

            Нэхэмжлэлийн  мэдээллийг INVOICE@EMD.GOV.MN цахим хаягаар хүлээн авах ба нэхэмжлэх ирүүлэх хүснэгтийн мэдээллийг  Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын веб сайтад байршуулсан https://www.emd.gov.mn/wp-content/uploads/emd_uploads/zar/2021/KOVID-1.xlsx   линкээс татаж ашиглана.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10