УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд өлсгөлөн зарлалаа. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид болон УИХ-ын гишүүдийн дунд маргаан үүссэн. УИХ-ын гишүүд гишүүний биед хүрсэн, суултад ашиглах гэсэн дэвсгэр болох эсгийг төв талбай руу оруулахгүй гэсэн асуудлаар цагдаа нартай маргаан үүсчээ.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат: "Хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Энэ дэглэмийг тогтоолгох гэж бид ажиллаж байна. Эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын гишүүд суулт зарласантай холбоотой иргэд нэмэгдэж ирэх магадлалтай. Нийгмийн аюулгүй байдал, нийтийн хөл хориотой холбоотой би хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийг хэрэгжүүлж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах, гэр майхан оруулах, өлсгөлөн суулт зохион байгуулах хуулийн зохицуулалттай. Улс орны хэмжээнд гамшгийн үед жагсаал цуглаан зохион байгуулах хориотой. Хууль эрхзүйн зохицуулалт зөрчих юм бол хариуцлага хүлээх ёстой. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалд бид нөхцөл байдал, шаардлагыг танилцуулсан. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Бусдаас давсан эрх гэж байхгүй. Гэмт хэрэг үйлдэхэд давуу байдал үүсгэдэг хууль байхгүй. Цагдаагийн ажилтны гол барьдаг зүйл бол олон нийтийн тайван байдал" гэлээ.
АДМИН








Нийгэм





