Dark Light
Нийгэм | 2021-05-05

Эдгээр 18 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас хуралдаанаас гарсан. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлж байна.

Бизнес нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд авч үздэг. Үүнээс 18 төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 8-наас хязгаарлана.

Хязгаарлаж байгаа салбарууд:

Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн

Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,

Бүх төрлийн баар

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар / Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар/ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

Хүнсний биш барааны зах,  худалдааны зах,  худалдааны төв

Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

Сургалтын төв

Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

Алжаал тайлах төв

Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10