Dark Light
Нийгэм | 2021-05-05

" 2 тундаа хамрагдсан иргэд 5 сарын 8-наас үсчин, гоо сайхан, 15-наас фитнесээр үйлчлүүлж болно"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа хугацаанд уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм. 

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд Тавдугаар сарын 8-наас эхлэн үсчин, гоо сайхны үйлчилгээ авч болох бол тавдугаар сарын 15-наас фитнес, бассейнаар үйлчлүүлэх боломжтой гэдгийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Тавдугаар сарын 22-ныг хүртэл хязгаарласан үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөсөн бөгөөд үсчин, гоо сайхны газруудын ажиллагсад вакцины хоёр тундаа хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа юм байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10