Dark Light
Нийгэм | 2021-05-05

УОК: Энэ сарын 8-ны өдрөөс дараах салбаруудын үйл ажиллагааг хязгаарлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хөл хориог сулруулсан хэдий ч дараах байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр байна. Үүнд:

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

Бүх төрлийн баар

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

Хүнсний биш барааны зах худалдааны төв 

Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

Сургалтын төв

Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

Алжаал тайлах төв

Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

Саун, бассейн, нийтийн халуун ус

Зочид буудал, дэн буудал

Амралт, жуулчны газар 

Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10