Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Сэлэнгэ гол” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөний арал дээр иргэн Э-ийн гэр /3 хүнтэй/ усанд автагдах гэж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 04-ний өдрийн 20:34 цагт Аймгийн онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 170 км замыг туулан очиж 05.05-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, Т /38 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ Тариалан сумын Сэлэнгэ багийн “Улаан шугуй” гэдэг газарт усанд автсаныг 6:12 цаг ажиллан Сэлэнгэ багийн “Чойнжуур” гэдэг газар нүүлгэн шилжүүлж аюулгүй болгожээ.
АДМИН








Нийгэм






