Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж АН дотрох маргаантай асуудлаа эцэслэн шийдвэрлэж зөвхөн нэг нэр дэвшигчийн материалыг хүргүүлэх тухай хариуг өгсөн.
Энэхүү үйл явдлыг УИХ-дахь АН-ын гишүүд эсэргүүцэн төв талбайд суулт хийсэн ба өчигдөр орой эхэлсэн суулт одоо ч үргэлжилж байгаа тухай Ардчилсан намаас мэдээллээ.
Мөн өчигдөр орой СЕХ Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авсан болохыг мэдээлсэн билээ.

АДМИН








Нийгэм






