Dark Light
Нийгэм | 2021-05-06

Цасанд суусан автомашиныг үлдээж, 3 иргэнийг аймгийн төвд хүргэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Бурхант” гэдэг газарт Автомашинтай 3 хүн цасанд суусан тухай дуудлагыг тавдугаар сарын 06-ны өдрийн 04:40 цагт Аймгийн Онцгой байдлын  газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 06:20 цагт очиж Говьсүмбэр аймгаас тус аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан “Чойр төмөр зам”-ын холбооны эзэмшлийн “УАЗ 39-09” загварын суудлын автомашинтай 3 хүн цасанд суусан байсныг автомашиныг үлдээж зорчин явсан 3 иргэнийг авч аймгийн төвд хүргэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19