Dark Light
Нийгэм | 2021-05-06

АН: Төрийн байгууллагууд МАН-ын захиалгаар хууль зөрчсөн баримтуудыг дэлгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхиийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч бүртгэхтэй холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий Хорооны тавдугаар сарын 5-ны өдөр гаргасан шийдвэр нь илт хууль бус болохтой холбоотой дараах баримтуудыг танилцуулжээ. 

1. ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧДИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НЬ ҮГҮЙСГЭВ 

С.Эрдэнэ нь Ардчилсан намыг төлөөлөх эрхгүйг болохыг  2021 оны 1 дүгээр сарын 14, 2 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд  хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байдаг. 

Тухайлбал хамгийн сүүлд буюу 4 дүгээр сарын 27-ны хурлаар “Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг СЭРГЭЭХ тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн байна. Гэтэл Дээд шүүхийн тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр нь дөрвөн жилийн өмнө 2017 онд анх С.Эрдэнийг бүртгэж байсан явдлыг түүний дараа С.Эрдэнийг бүртгэлээс хассан, сэргээн бүртгэхээс удаа дараа татгалзсан гэх мэт баримтуудаас сугалан авч тодорхойлолт гаргасан нь шүүхийн шийдвэрийг үгүйсгэж өөрөөр тайлбарласан ноцтой гэмт хэрэг болжээ. Мөн ийм тодорхойлолтыг үндэслэл болгосон СЕХ-ны шийдвэр ч хууль бус болж байна.  

2. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ТАМГЫГ УБЕГ ХҮЧИНТЭЙ ГЭВ 

С.Эрдэнэ 2020 оны 6-р сард өөрийн биеэр мэдэгдэл хийж хүлээлгэн өгсөн намын тамгаа мөн оны 12-р сард гэнэтхэн гээгдүүлсэн хэмээн зарлаж үгүйсгэж эхэлсэн байдаг. Улмаар 12-р сарын 24-нд УБЕГ-ын байцаагч Д.Чинтулга Ардчилсан намын жинхэнэ тамгыг хүчингүй гэсэн дүгнэлт гаргаж маргааш нь тус газраас С.Эрдэнэд 9020120477 тамга, тэмдгийн хяналтын дугаар буюу шинэ тамга олгосон байдаг. 

Эдгээр шийдвэр нь Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг 2021 оны 2-р сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн шүүх хурлаас тогтоож УБЕГ-ын шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн байдаг. Энэ асуудлаар шүүхээс дахиж өөр шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэд буй намын тамга хүчингүй! 

Иймд СЕХ-нд гаргаж өгсөн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы тодорхойлолт нь мөн л хууль бус төдийгүй хууль, шүүхийг үгүйсгэн улс төрийн захиалгат явуулга болох нь тодорхой байна.

Мөн С.Эрдэнийн үзүүлсэн намын Гэрчилгээний тэмдэглэгээ бол 2017 онд хийгдсэн бүртгэлийн архив. Түүнээс хойш Эрдэнэ хасагдсан, Туваан бүртгэгдээд хасагдсан, дахиад Эрдэнийг бүртгэхээс татгалзсан гэх мэт олон үйл явдал бүртгэлийн архивт бичигдсэн. Гэтэл мэдээллийн санд орсон эдгээр өөрчлөлтүүдээ авч үзэхгүй, зөвхөн С.Эрдэнэд ашигтай архивын мэдээлэл гаргаж өгсөн байв.

May be an image of text

May be an image of ‎text that says '‎монгол упсын засгийн газрын хэрэпкуулэгч агентлаг улсын буртгэлийн еронхий газар упаанбаатар хот, сухбаатар дуураг дугаар хороо, тойруу утас: 50 факс: (976-11 320 74, и-майл: contact@burtgel.g вабсайт: burtgel 29 130円 No 1/194 сонгуулийн еренхий хорооны дарга п.дэлг п.дэлгэрнаран TAHAA танай ××ת бичи танаас ируулсэн 2021 оны 1/194 TOOT албан эй танилцлаа. буртгэлийн мэдээллийн санд 202 оны 12 дуга. сарын 25-ны едер ардчилсан ын тэмдгийн 111 37845 TOOT хяналт дугаарыг хучингуй болгож 9020120477 OOT тэмдгийн хяналтын дугаар олгоо бай пгэрсайхан 294722 1116266215 571005020‎'‎

No photo description available.

May be an image of text that says '12 3.ардчилсан намын даргаар о.цогтгэрэл, м.тулгат нарыг тус тус буртгуулэх тухай хусэлтийг хангахаас татгалзсугай. 153 4.улсын дээд шуухийн цахим сан дахь с.эрдэнийн буртгэлийг сэргээх тухай хусэлтийг хангахаас татгалзсугай. 5.хусэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 23-ны едер телсен 150 000 тегрег, 2021 оны 04 сарын 15-ны едер телсен 150 000 тегрегийг тус тус улсын орлогод хэвээр улдээсугэй. хуралдаан даргалаг еренхий шуугч илтгэгч шуугчид дганзориг х.батсурэн г.цагаанцоож д.цолмон BAC2?T одер буртгзлиин нийслэлийн баянгоп тойргийн нотариатч д.бямбаа би 3н3 куупбарын yHэM зевийг гэрчл Yannn эзний хелсенд Terper хураав нотарнатч'

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10