Dark Light
Нийгэм | 2021-05-06

Халагдсан дайчид ахлагчийн болон цэргийн гэрээт албанд орох хүсэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын даргын тушаалаар 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг сумаас хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд халагдаж ирлээ. “Ковид-19” халдвараас шалтгаалан алба хаагчдыг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан, тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Өлзийбаяр нар Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн нутгийн зааг дээр орших Тарны голын гүүрний хяналтын цэг дээр тосон авч сум, орон нутгийн удирдлага болон эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулав. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан дайчдаас Сант сумын харьяат байлдагч У.Билгүүн ангидаа ахлагчийн албан тушаалд томилогдон дэд ахлагч цол авч, дэд түрүүч Г.Мөнх-Ёндон, байлдагч Г.Нанзад, А.Доржпүрэв нар Хуурай замын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлалын харьяа ангиудад ахлагчийн болон цэргийн гэрээт албанд орохоор хүсэлтээ өгсөн байна.

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дэд хурандаа Ч.АДЪЯА

Эх сурвалж: “Соёмбо мэдээ” цахим сонин


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10