Dark Light
Нийгэм | 2021-05-06

Өмнөговь аймагт төлийн 99.5 хувь нь бойжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн хэмжээнд 612.7 мянган толгой хээлтэгч төллөхөөс 24.1 хувь нь төллөөд байна.

Нийт 146755 төл хүлээн аваад байгаа бөгөөд үүнээс ботго 9073, унага 727, тугал 637, хурга 63571, ишиг 72747 байгаа юм. Гарсан төлийн 99.5 хувь нь бойжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Нутгийн 80 хувь нь хаваржилт нэн хүнд, 20 хувь дунд зэрэг байна. Бэлчээрийн даацаар нь авч үзвэл 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 65 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Нийт нутгаар бага зэргийн хур тунадас орсон, Бэлчээрийн ургамал цухуйж эхэлж байна. 

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2,8 сая гаруй толгой мал хаваржиж байна. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой мал юм. Нийт мал сүргийн 20 хувь нь дундаж тарга хүчтэй, 80 хувь дунджаас доош тарга хүчтэй байна. Өмнөговь аймаг 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 2 880 772 толгой мал тоолуулсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10