Dark Light
Нийгэм | 2021-05-07

Архангай аймагт хүчтэй шуурганы улмаас 5 ханатай гэр нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Өртөнт багийн “Ар хүйтний- Өртөнт” гэдэг газар тус сумын нутгаар тавдугаар сарын 05-ны өдөр салхины хурд 20 м/с хүрсний улмаас малчин айлын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг Аймгийн онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Малчин З-гийн 5 ханатай гэр 17:00 цагт нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тавдугаар сарын 06-ны өдрийн 11:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19