Dark Light
Нийгэм | 2021-05-07

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт АНУ-ын Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд миний бие тус сургуулийн судалгааны декан Роб Гилберттай гарын үсэг зурлаа.

Арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо,  АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо. 

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. 

АНУ-ын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, чансаагаар тус улсын улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байранд орж байна. 

Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дундаас Нобелийн шагналтан 2, Пулитцерийн шагналтан олон хүн төрсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10