Dark Light
Нийгэм | 2021-05-07

Төрсөн ахыгаа 76 удаа хутгалаад, өөрөө 9 давхраас унаж нас барсан хэрэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрсөн ахыгаа 76 удаа хутгалаад, өөрөө 9 давхраас унаж нас барсан хэрэг гарсан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр: "БГД- ийн нутаг дэвсгэрт 34 настай хүн гадны нөлөөтэй амь насаа алдсан хэрэг Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан. Өчигдөр буюу тавдугаар сарын 5- ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд байрлах байрны 9 давхраас 32 настай Т гэгч унаж амь насаа алдсан хэрэг гарсан байна. Хэргийн газарт СБД- ийн цагдаагийн алба хаагч нар үзлэг хийхэд амь насаа алдсан иргэний гэрээслэл олджээ. Иргэн Т нь БГД- т амь насаа алдсан хүний хамаарал бүхий хүн байж таарчээ. Уг гэрээслэлд бичсэнээр СБД- т амь насаа алдсан иргэн БГД- т гадны нөлөөтэй амь насаа алдсан иргэнийг хөнөөсөн байж болзошгүй байгаа юм байна. Уг хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00