УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулж байна. Сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байна. Нас баралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах цаг ирээд байна" гэлээ.
Тавдугаар сарын 8-наас эхлэн уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах тухай мэдээлсэн юм.
Шууд дамжуулалт:
АДМИН







Нийгэм





