Dark Light
Нийгэм | 2021-05-07

Л.Баттөр: Манай улсад Ковид-19-ийн мутацилагдсан өвөрмөц хэлбэрүүд илэрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Хөл хорионы үеэр санасан зорилгодоо хүрч чадсангүй. Гэвч бид хурдан хугацаанд ойрын хавьтлуудыг олж тогтоон бусдад тараах эрсдлийг бууруулж чадсан. Өнгөрсөн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахисан иргэддээ талархсан гэдгээ илэрхийлье. Бидний хүүхдүүдэд халдвар тархах эрсдэл буураагүй гэдгийг анхааруулж хэлье. Цар тахлын нөхцөл байдал аюултай хэвээр байна. 

Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд маш их байна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэд Ковид-19 халдвараар өвчилж буй тохиолдол мөн адил их байна. 

Ковид-19-ийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байна. Манай эрдэмтэд япон улсад шинжилгээг хийсээр байгаа. Монгол улсад мутацилагдсан тохиолдлууд илэрсэн. Хэдий хөл хорио цуцлагдаж байгаа хэдий ч иргэд хайхрамжгүй байж хэрхэвч болохгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00