Dark Light
Нийгэм | 2021-05-07

Л.Баттөр: Хөл хорио тогтоосон ч хүссэн үр дүндээ хүрсэнгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш өглөөний 06:00 цагаас эхэлж хатуу хөл хорионы дэглэмийн зэрэглэлийг бууруулах билээ. Үүнитэй холбоотойгоор УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: " Хөл хорио тогтоосноор бидний хүссэн үр дүн гарч чадсангүй. Гэхдээ халдварын нөхцөл байдал өмнөх 7 хоногуудтай харьцуулахад бага зэрэг сайжирсан эерэг үзүүлэлт бий. Иймээс бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж байна. Ингэхдээ тушаал шийдвэрийг гаргасан. Үүнийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ягштал баримтлах хэрэгтэй. Гамшгийн зэрэглэл буурч буй ч эрсдэл хэвээр байгааг та бүхэн мартаж болохгүй. Хүүхдүүд, жирэмсэн эх болон эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакциндаа хамрагдаж чадаагүй иргэд бий. Эдгээр иргэний дунд цар тахлын аюул байсаар байгаа. Мөн вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авсан. Түүнчлэн хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол гарсан тул вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байгаа. Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Манай эрдэмтэд Япон улсад судалгааны ажил хийхэд манай улсад тохиолдож буй өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа. Иймд сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлага бий. " гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00