Dark Light
Нийгэм | 2021-05-10

Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нэлээн газар авч байна. Аливаа асуудал үүсэхэд парламентийн гишүүн шууд огцорно гэдэг амаргүй. Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэхэд тэр хүн үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулаад, буцаад ороод ирэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл ёс зүйд нийцнэ. Би энэ талаар хариуцлага тооцох боломжтой субъектуудад өөрийн саналаа уламжилсан" гэсэн юм.  Мөн өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10