Dark Light
Нийгэм | 2021-05-10

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гэр бүлд чиглэсэн цахим сургалтуудыг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтан зохион байгуулах ажлуудаа нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ “Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уг өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, эерэг нөлөөллийг үзүүлэх зэрэг олон давуу талтай. 

Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ өдрийг угтан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан   гэр бүлд чиглэсэн сэдэвчилсэн цахим сургалтуудыг зохион байгуулах,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулан, мод тарьж тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй эдгээр ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10