Dark Light
Нийгэм | 2021-05-10

"С.Зоригийн хэргээр Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах эсэх тухай асуултад дараах хариултыг өглөө.

Тэрээр: “2016 оны гуравдугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөж байна. Би баян тарган,  эрх мэдэлтэй хүний хойноос хөөцөлдөөгүй. Монголд шударга ёс, хууль ёс гэж байдаг үгүйг үзэх гэж зургаан жил болж байна. Захиалагч гэх хүмүүсээ зарлахыг би хууль хяналтын байгууллагаас шаардана гэж хэлсэн.  2017 оны 11 дүгээр сард ажилдаа орсон өдрийн орой цагдаагийнхныг цуглуулж хэргийн захиалагчийг зарлахыг шаардсан. Хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ гэх гэдэг үгийг заавал хэрэглэдэг. Яагаад гэвэл тэр үед хэргийг шалгасан болон шүүсэн хүмүүс захиалагчийг тогтоогоогүй байж захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. Би сая Өдрийн сонинд  “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” нийтлэлийг бичсэн. Энэ нийтлэлд бүх зүйлийг бичсэн байгаа. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Түүний хамжигчаар Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадаагүй сулласан. 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг хамтарч С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул хэмээн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна” гэж хэллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10