Dark Light
Нийгэм | 2021-05-10

Нийслэлд 37,8 га газрыг зүлэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод энэ жил нийтийн эзэмшлийн 14,9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22,9 га газрыг шинээр зүлэгжүүлнэ.

Мөн навчит болон шилмүүст мод, бут сөөг, ургамал хашлагад нийт 548 232 мод, сөөг тарина.

Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 15-22-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. БОАЖЯ, НЗДТГ, Ойн судалгаа хөгжлийн төв хамтран мод тарих өдрийг "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор зохион байгуулж, нийслэлийн 100 хороотой хамтран 5000 орчим айл өрх мод тарихаар “Тарьц, суулгац-2021" цахим үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд 129,4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцдаг аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10