Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгон шалгаруулалт зарласан. Гэвч нийслэлийн нутаг дэвсгэрт короновируст халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтын нээлтийн хугацаа 2021 оны тавдугаар сарын 14-ний 10:00-11:00 цагийн хооронд байсныг тавдугаар сарын 28-ны 10:00-11:00 цагийн хооронд хүлээн авахаар хойшлуулж байна.
Нийгэм | 2021-05-10
Дахин төлөвлөлт барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах хугацааг 14 хоногоор сунгалаа
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих







Нийгэм





