Dark Light
Нийгэм | 2021-05-11

Озэки цолтнуудаас гурав нь өвдөг шороодлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёг Озэки цолтнууд тэргүүлж байгаа бөгөөд 2 дахь өдрийн барилдаанд 3 Озэки өвдөг шороодлоо.

Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ Тэрүцүёоши/М-10/-г ошидаши мэхээр хаяж эхний даваагаа авлаа.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Шиманоүми /9/-г ошидаши, Ичиножёо А.Ичинноров /М-6/ Такарафүжи /М-7/-г шитатэдашинаге мэхээр тус тус давж, тэд 2 даваатай болов.

Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Хиденоүми /М-6/-д ошидаши мэхээр, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Комүсүби Дайэйшёо-д цүкитаоши мэхээр тус тус ойчлоо

Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хокүтофүжи /М-1/ окүридаши мэхээр хаяж, 2 дахь даваагаа авлаа.

Нацү башёгийн 2 дахь өдрийн барилдаанд Шодай, Такакейшёо, Асанояама нарын Озэки цолтнууд учраа бөхчүүддээ ойчиж бүгд нэг унаатай болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10