Dark Light
Нийгэм | 2021-05-11

Аваргуудын лигийн аваргын тоглолт Португали улсад болж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн жилийн Европын улс орнуудын аваргуудын аваргыг шалгаруулах Аваргуудын лигийн энэ жилийн финалын тоглолт Турк улс эрхийг нь авсан байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, Туркийн эрх баригчид хөгжөөн дэмжигчид хүлээн авахгүй байх тухай цар тахлын тухай хууль дүрэм журам мэдэгдсэн байна. 

Энэхүү байдлаас болж Фифа болон УЕФА удирдагчид хүнд байдалд орсон ч Португали тэмцээн уралдаан бэлэн гэдгийг хэлж, зохион байгуулахад ямар ч бүрхшээл байхгүй "бид бэлэн байна" гэжээ. Мэдээж хөгжөөн дэмжигчид тодорхой тооны хязгаарлалттай финалын тоглолтыг үзэх ч вакцинд хамрагдсан иргэдийг хүлээж авах хамгийн эхний том тэмцээн, том арга хэмжээ болох гэж байгаа гэлтэй. 

Аваргуудын лигийн финалд Челси болон Сити гэсэн Английн хоёр баг учраа таарсан бөгөөд түүүхэнд ийнхүү ховорхон тохиолдол буюу нэг улсын хоёр клуб таарлаа. Энэ сарын 29-нд финалын тоглолт. Өнгөрсөн амралтын өдөр эдгээр хоёр баг өөрсдийн лигт учраа таарч тоглосон бөгөөд 2-1 харьцаатай Челси баг ялалт байгуулсан билээ. Сүүлийн үед формтой байгаа Челсигийн хувьд тун сайн байгаа. 

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/57051804


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10