Dark Light
Нийгэм | 2021-05-11

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн гол гаталж яваад усанд суусан автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Хэрлэн голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 13:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан 13:45 цагт очиход Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Т /46 настай, эмэгтэй/-ийн “Суббару форестер” загварын суудлын автомашин Хэрлэн гол гаталж яваад усанд суусан тул 13:50 цагт автомашиныг татан гаргажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19