Dark Light
Нийгэм | 2021-05-11

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СХД-ийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас нэг иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 10-ны өдрийн 09:53 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт иргэн З /40 настай, эрэгтэй/ бага зэрэг  түлэгдсэн байсныг ЯТТТ-д, иргэн У /70 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10