Dark Light
Нийгэм | 2021-05-11

ЦЕГ-аас МЭДЭГДЭЛ гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МЭДЭГДЭЛ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж байгаад баатарлагаар амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор хүндэтгэлийн хөшөө байгуулах, уран сайхны болон баримтат кино хийх зэрэг бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд иргэд, олон нийтийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 114 алба хаагч байдаг.

Тэдгээр алба хаагчдынхаа гэгээн дурсгал, байгуулсан гавьяаг хойч үедээ мөнхлөн үлдээх алдаршуулах, эцэг эх, гэр бүл, үр хүүхдэд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас хүндэтгэлийн хөшөө байгуулахад нэг өдрийн цалингаа  сайн дурын үндсэн дээр хандивлах санал, санаачилга, уриалга гаргасан. 

Цагдаагийн төв байгууллагын удирдлагаас түүхт 100 жилийн ойтой холбогдуулан дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд 8.0 сая хүртэл төгрөг цуглуулах үүрэг чиглэл өгч, алба хаагчдаас 2 өдрийн цалинг шууд суутган авсан гэх мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн нь худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Цагдаагийн ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10