2021.05.02-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалттай бөмбөг байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн хэлтэс хамгаалалтанд авч аюулгүй байдлыг хангаж 05-р сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 км орчим зайд гарган устгах ажлыг зохион байгуулж аюулгүй болголоо. Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1км, 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан байна.
Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.




Эх сурвалж: Багахангай цагдаагийн хэлтэс
АДМИН







Нийгэм




