Dark Light
Нийгэм | 2021-05-11

Д.Ганбат: АН-ын гишүүд өлсгөлөнгөө зогсоох шат руу орж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд улс төрийн тэмцэл эхлүүлж өлсгөлөн зарлаад 7 хонож байна. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг байгуулагдан гишүүд өлсгөлөнгөө зогсоох шат руу орж байгаа гэдгийг АН-ын гишүүд мэдээллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Өнөөдөр үүсээд байгаа нөхцөлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоорондоо зөвшилцөж, Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлаж байгаа. Өнөөдөр ажлын хэсгийн анхны хуралдаан болж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ хуралдаж байж дарангуйлал гэдэг зүйл байхгүй болно. Түүнээс биш тусгаар тогтнолын ордноос МАН-ын дарга эсхүл ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга аливаа асуудлуудыг шийддэггүй юм. 

Өнөөдөр Монгол улсад хууль ялгавартай хэрэгжиж байгаа. Хуулийг олонх, эрх баригчид гартаа авч, ялгавартай хэрэгжүүлдэг. Ажлын хэсэг хэдэн хэдэн хуулийг судалж, эхний ээлжинд 5 хуулийн заалтыг судалж, ажиллаж, хяналт тавьж байгаа. Өлсгөлөнг зогсоох эсэхийг ярилцаж байна. Ерөнхийдөө өнөөдөр өлсгөлөн зарлаад 7 хонож байгаа, зогсоох шат руу орж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ сүүлийн шийдвэрийг гаргаагүй байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, эрх баригч намын байр сууриас шалтгаална" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10