Dark Light
Нийгэм | 2021-05-11

Газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаан өнөөдөр /2021.05.11/  боллоо. 

Энэхүү хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон олон улсын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм.

Газрын шинэтгэлийн Үндэсний хороонд яамдын сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтаж байгаа юм.

Цахим хуралдаанаар 2020 оны ажлын үр дүнг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдөл”-ийн нэгдсэн хүрээг болон Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахаар тогтлоо.

Дээрх Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээг батлагдсантай холбоотойгоор Европын холбооны хэмжээнд мөрдөгдөж байгаа INSPIRE хөтөлбөр, ISO 19100 бүхий цуврал стандартуудын шаардлагад нийцүүлэн боловсруулсан Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартын төслийг яаралтай горимоор үндэсний хэмжээний стандарт болгон батлуулах ажлыг 45 хоногт багтаан зохион байгуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт хэмжил зүйн газарт  Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгов.

Мөн Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай 3 бүлгийн нийт 24 арга хэмжээг  2021-2024 онд хэрэгжүүлэхээр болов.

Монгол Улсын хэмжээнд байрлалд суурилсан орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдөл, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу системтэйгээр бүрдүүлж, эдгээрийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бий болгосноор төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлд үндэслэн “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын бодлого төлөвлөлтөө боловсруулах суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм. 

Газрын шинэтгэлийн Үндэсний хороо 2021-2024 онд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, Газрын харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах чиглэлээр нийт 8 багц 17 асуудлыг хэрэгжүүлэх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10