Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 06-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болно.
Олимпын өмнөх хамгийн том тэмцээнд 88 орны 388 тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.
Будапештын ДАШТ-д
ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар,
дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва,
ОУХМ Ч.Болдбаатар,
Мансоури Касваей Мохаммад,
МУГТ М.Бундмаа
Терапист багш, Японы улсын иргэн Масатоши Нишикидо нар оролцох бол шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ажиллахаар болжээ.
Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
ОУХМ Л.Өнөболд -60 кг
ОУХМ Г.Хэрлэн -66 кг
ОУХМ Ё.Басхүү -66 кг
ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
Саейд Моллаей -81 кг
ОУХМ Г.Алтанбагана -90 кг
ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй:
МУГТ М.Уранцэцэг -48 кг
ОУХМ Г.Наранцэцэг -48кг
ОУХМ Л.Сосорбарам -52 кг
ОУХМ Б.Хорлоодой -52 кг
МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
ОУХМ Б.Ганхайч -63 кг
ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
ОУХМ А.Адьяасүрэн +78кг
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо
АДМИН







Нийгэм




