Өнөөдөр /2021.05.12/ Олон Улсын сувилагчдын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат эмч, Улсын Хурлын Гишүүн Ж.Чинбүрэн нийт сувилагчиддаа хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр: "Хүн ардыхаа эрүүл мэндийн төлөө мөр зэрэгцэн ажилладаг үе, үеийн сувилагч та нартаа Олон Улсын сувилагч нарын баяр"-ын мэндийг хүргэе.
Цар тахлын хүнд хэцүү энэ цагт битүү хувцастай, олон цагаар тэсвэр, тэвчээр гарган зогсож байгаа сувилагч таны тэвчээрээр би бахархаж байна. Халдварын голомтод, олон сараар ар гэр, үр хүүхдээ орхин тэсвэр, тэвчээртэй ажиллаж байгаа өргөсөн тангарагтаа үнэнч сувилагч таниар би бахархаж байна.
Цар тахлыг ялж ковидгүй зуныг угтах тэр цагт та бүхэнтэйгээ эрүүл мэндийн шинэчлэлээ үргэлжлүүлж, цалин урамшуулал нэмэхийн төлөө илүү их хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж санал тогтоомжийг тань хууль тогтоомжид төлөөлөн ажилласаар байх болноо.
Нялх үрсээс азай буурлыг асран сувилдаг, өрөвч энэрэнгүй сэтгэлтэй сувилагч таньд баярлалаа" гэлээ.
АДМИН







Нийгэм




