Dark Light
Нийгэм | 2021-05-12

Хэрлэн голын усанд суусан 2 автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахмадын амралт” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 5 сарын 11-ний өдрийн 16:19 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 15 км замыг туулан 16:45 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, С /42 настай, эмэгтэй/ “Ниссан Моннис” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг татан гаргасан байна.       

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Аягын-Ам” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 21:00 цагт Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 22 км замыг туулан 22:10 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Х /49 настай, эрэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/ нар “Ланд-80” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг нь татан гаргасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10