Dark Light
Нийгэм | 2021-05-12

В.Путин галт зэвсгийн тухай хуулийг шинэчилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр ОХУ-ын Казан хотод сургуулийн сурагчид харамсалтай байдлаар амиа алдсан. Буутай хоёр этгээд сургуульд нэвтэрч 11 хүнийг хөнөөсөн бөгөөд цагдаа тусгайгийнхан баривчилсан. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нөхцөл байдлыг гартаа авч эхэллээ. 

Өнөөдөр өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэх асуудлаар яаралтай хурал зарлаж, ойрын өдрүүдэд энэ хуулийг шинэчлэн найруулах бололтой. Иргэд, хувь хүн хагас автомат буу эзэмших тухай хуулийн зүйл заалтыг өөрчилж, нийт муж, бүс нутагт бүрэн хүчин чадалтай хууль зүйн өөрчлөлт хийхийг тушаасан байна. 

Тэрээр "Бид АНУ шиг нийгэм хүсэхгүй байна. Асуудлыг ийм хүртэл нь сунжруулах хэрэггүй учир яаралтай хуулийг өөрчилж, илүү чангаруулах хэрэгтэйг бид харлаа. Амиа алдсан бяцхан хүүхдүүдийнхээ өмнөөс маш их харамсаж байна. Мөн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж тэтгэмжийн асуудлыг яаралтай шийдэх тушаал гаргаж байна" гэжээ. 

Эх сурвалж: https://www.thedailybeast.com/putin-orders-new-gun-laws-after-school-shooting-kills-9


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10