Dark Light
Нийгэм | 2021-05-12

Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.05.11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл  /хүн тээврийн автобус/ шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж 1 цаг 55 минутын хугацаанд  галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгчээ. Тухайн автобус тус аймгийн  "Улаан туг" багийн дундын овоо гэдэг газар Говь-Алтай  аймгийн төвөөс баруун хойд зүгт  40 км,  "Шарга" сумын төвөөс зүүн урд зүгт  30 км-ын зайд шатаж байжээ. Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна.

Гал түймэрт өртөж гэмтэж, хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй. Харин автобусны ачаанууд бүгд шатсан гэдэг мэдээллийг өглөө. 

Осол гарсан шалтгааныг  эцэслэн тогтоохоор  Говь-Алтай аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллаж байна. 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ОБГ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10